Ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
- 2020.08.29-ний шөнийн 00 цаг 20 минутын үед СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон,
- 2020.08.29-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон,
- 2020.08.30-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Дадал сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,
- 2020.08.30-ны өдрийн 14 цаг 40 минутын үед Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай, эрэгтэй Н-ийн амь нас хохирсон,
- 2020.08.30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж ажиллажээ. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Эх сурвалж: ТЦА
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
