Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй цаг агаарын байдлаас улбаатай гол усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгаагаас гадна тарваган тахлаас сэргийлэхийн тулд хийгдэж буй тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ыг хүртэл Нийслэлийн авто тээврийн товчоодыг түшиглэн холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагаар гурван ээлжээр хяналт үзлэг тандалтын эргүүл гарах захирамж гарсан. Авто тээврийн товчоодоос гадна нэмэлтээр Тэрэлж, Гачуурт, Өлзийт зэрэг зургаан постод хяналт эргүүл гарч ажиллаж байна. Мөн баталгаат бус гэгддэг замаар хөдөлгөөнт эргүүлүүд гарч, хяналт шалгалт хийж байна. Тиймээс иргэд зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэж явахгүй байхыг анхааруулья” гэв.
Мөн гэнэтийн шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр худалдааны төвд иргэн Б хоёр тарваганы мах худалдаалах гэж байсныг наймдугаар сарын 5-ны өдөр илрүүлсэн байна. Түүнчлэн Налайх дүүрэгт Алдар-Улааны худгийн дэргэд үхсэн тарвага байсныг олж ойролцоох 100м орчныг ариутган халдваргүйжүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийн тулд агнахгүй байх, түүхий мах эд эрхтнийг эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхгүй байх, үхсэн тарвага таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй, сэг зэмээр нь оролдохгүй байхыг холбогдох албаны хүмүүс онцолж хэллээ.

НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Хуш модны самрыг түүхийгээр нь түүх тохиолдол их гардаг учир нийслэлийн Байгаль орчны газрын даргын А/66 тушаал гарган, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсээс хоёр отгын 20 гаруй иргэдийг зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авч ажиллалаа. Хуш модны самрыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад одоогоор 1691 хүн байна. Өдөр бүр энэ хүмүүсийн халууныг хэмжиж, хяналт тавих ажлыг нийслэлийн 144 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хийж байна. Иргэдийн амны хаалт зүүх байдал суларсан байна. Тиймээс иргэд маань тогтмол амны хаалтаа сайн зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийж байхыг эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулья” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...