Цагдаагийн eрөнхий газрын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, дотоод асуудал, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, зам тээвэр, хэв журам хариуцсан дэд даргаар цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын даргаар цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нарыг томилохоор болжээ.
Тээврийн цагдаагийн удирдах албаны даргаар цагдаагийн хурандаа О.Ганбат, Улсын мөрдөн байцаах албаны даргаар цагдаагийн хурандаа Н.Батсуурь, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд, Дотоод хэргийн их сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаагийн eрөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Оростогоо, Мэдээлэл шуурхай удирдлагын газрын даргаар Н.Буянбат нарыг томилох аж.
Шинээр томилогдсон Цагдаагийн дарга нарыг намтарыг хүргэж байна.
Цагдаагийн eрөнхий газрын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Цэвээндоржийн Ням-Очир
Төрсөн огноо: 1973.07.23
Мэргэжил: Хуульч, эрх зүйч
Боловсролын зэрэг: Дээд
Ам бүл: Эхнэр, хүүхдийн хамт
Гадаад хэл: Орос
Хоёр:Боловсрол эзэмшсэн байдал:
-1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
-2001 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
-2002 онд Тайланд улсад Оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
-2002 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургуульд гүйцэтгэх ажлын мэргэшүүлэх сургалт
-2009 онд Цагдаагийн ерөнхий газарт гүйцэтгэх ажлын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан
Гурав:Ажлын туршлага:
-1991-1992 онд Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгч
-1996-1997 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч
-1997-2000-онд Мөн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
-2000-2002 онд Мөн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч
-2002 оны 02 дугаар сараас Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
-2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч
-2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр тусгай тасгийн дарга
-2010-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга
-2011-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
-2012-2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга
-2015 оны 05 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байна.
2. Дотоод асуудал, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар цагдаагийн хурандаа Рэгжийбуугийн Отгонжаргал
Мэргэжил: Хуульч, эрх зүйч
Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр
Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал
1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль
Хууль зүйн ухааны магистр
Гурав. Ажлын туршлага
1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга;
2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга;
2015-2017 онд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын дарга
2017 онд Мөрдөн байцаах албаны даргаар тус тус томилогдон ажилласан.
3. Зам тээвэр, хэв журам хариуцсан дэд даргаар цагдаагийн хурандаа Ж.Амгалан
Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын даргаар цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар
Тээврийн цагдаагийн удирдах албаны даргаар цагдаагийн хурандаа О.Ганбат
Улсын мөрдөн байцаах албаны даргаар цагдаагийн хурандаа Н.Батсуурь
Эрүүгийн цагдаагийн албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...