Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нэр хүргэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Ойрын өдрүүдэд бороотой байна гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс иргэддээ үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж байна. Завьт эргүүлүүд өнгөрсөн долоо хоногт голын усанд унасан 10 хүний амь насыг аварсан. Голын түвшин нэмэгдсэн үед хүний амь нас секундаар хэмжигддэг. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулья. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллана” хэмээлээ.
НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Ойрын өдрүүдэд усархаг бороо орж усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа учир нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Хоёр байршилд түймрийн зурвасыг сэргээсэн” гэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгье. Энэ үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Баяр наадмын үеэр “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх Шадар сайдын түр журам гарсан. Журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллана” гэсэн юм.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор баяр наадмын өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабенит, дотрын кабенит, мэс заслын кабенит, гэмтлийн кабенит өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд ажиллана. Шүд, эрүү нүүрний төв мөн энэ хугацаанд ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах юм” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
