Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан товлоод буй.
Энэ явцад COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, УОК болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэр зөвлөмжийг дагаж мөрдөхөд чиглэсэн арга хэмжээний дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгсөн байгаа. Шалгуулагч заасан цагт, заасан нэвтрэх хэсгийн шалгах цэгүүдээр дамжин шалгуулж, шалгалтын байранд нэвтэрнэ.
1. Сургуулийн гаднах орчин
1.1 Шалгуулагчдыг шалган нэвтрүүлэх гурван хэсгээр нэвтрүүлэх ба нэвтрэх хэсгийн хаягийг тод харагдахуйц бэлтгэж байрлуулсан.
1.2 Шалгуулагч шалгалтын байранд хэрхэн нэвтрэх талаар таниулсан зурагт хуудас, постер мэдээллийг байрлуулсан байгаа тул уншиж танилцах.
1.3 Нэвтрэх хэсэг тус бүрд Шалгуулагч бүр амны хаалт зүүж, биеийн халууныг хэмжүүлэх, гар ариутгах цэгт ариутгал хийсний дараа нэг удаагийн бээлий өгөх, металл илрүүлэгчээр шалгах цэг, бичиг баримт шалгах цэгүүдийн хоорондын зай 2 метрээс багагүй байхаар тооцоолж, хориглох тэмдэг тэмдэглэгээ хийж, хаягжуулсан. /зураглалын дагуу/
1.4 Металл илрүүлэгч ашиглан хувцас, эд хэрэгсэлд үзлэг хийхдээ шалгуулагч бүрээс зөвшөөрөл авах ба шалгуулахаас татгалзсан тохиолдолд шалгалтад оруулахгүй. (Зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд тулгуурлан эрэгтэй багш эрэгтэй шалгуулагчдыг, эмэгтэй багш эмэгтэй шалгуулагчдын биед үзлэг хийхээр зохион байгуулсан)
1.5 Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу авч орохыг хориглосон эд зүйлсийг шалгалтын анги танхимд авч орохгүй байх.
2. Сургуулийн доторх орчин
2.1 Шалгалтын байрны орох, гарах хаалга тусдаа байгаа. Сургуулийн коридорын булан, эргэлт, давхар бүрд хаашаа явах болон шалгалтын анги танхим хаана байгааг заасан тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийг ойлгомжтойгоор байршуулсан.
2.2 Шалгалтын анги танхимын ширээ хоорондын зай нь 1.5 – 2 метр байгаа бөгөөд суудлын дугаарыг харагдахуйц байрлуулсан.
2.3 Нийтийн бие засах газар, угаалтуурт дараалал үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд бэлтгэсэн байна.
2.4 Шалгалтын байрны дотор шалгуулагчдад анги танхимаа олоход нь туслах зохион байгуулагч багш нар ажиллана.
2.4 Шалгуулагчдад шалгалтын материалын бүрэн байдлыг шалгах 1 – 2 минутын хугацаа өгнө. Үүний дараа шалгалтыг эхлүүлж, эхэлсэн цаг минут, үргэлжлэх хугацаа, дуусах цаг минутыг ангийн цагаар тохируулан шалгуулагчдад анхааруулан зарлаж, самбарт бичнэ.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
+ There are no comments
Add yours