УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Тухайлбал, маргааш буюу зургадугаар сарын 23-наас 25-ныг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн санал авах өдөр соёл, спортын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Түүнчлэн гадаа болон битүү талбайд зах худалдааны төвүүдийг ажиллуулахгүй бөгөөд дараа долоо хоногийн амралтын өдрөөр нь нөхөж ажиллуулахаар зохицуулсан байна.
+ There are no comments
Add yours