Урьд урьдын Мөрөн хотын удирдлагуудын төлөвлөлт өнөө цагт “Мөрөндөө сайхан амьдарцгаая” төслийг хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм. УИХ-ын сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан гэр хорооллын иргэд рүү чиглэсэн, хашаандаа сайхан амьдрах орчныг бий болгохыг зорьж “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөрийг санаачилжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн хотын 2, 3 дугаар багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээтэй 50 айлын жишиг гудамж байгуулахаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна. “Хөтөлбөрийг эхлүүлэх үед “энэ төсөл ч үлгэр болно биз дээ” гэсэн эргэлзээ иргэдийн дунд их байсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 200 айлыг инженерийн шугам, дэд бүтэцтэй болгосон инженер техникийн баг төслийг удирдаж хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь сайн хэрэг” хэмээн санаачлагч Л.Энх-Амгалан гишүүн ярьж байна. Гэр хорооллын айл өрхүүдийн саналд тулгуурлан тэдний хүсэлтийг төсөлдөө багтааж хоёр талаас харилцан хариуцлага хүлээж байгаа нь энэ хөтөлбөрийн онцлог ажээ. Айлууд байшингаа дулаалах, халаалтын болон гэр ахуйн хэрэгслэлээ өөрсдөө бэлтгэх бол гүйцэтгэгч тал эко зээлтэй холбож өгснөөр санхүүжилтийн эрсдлээс хамгаалагдана хэмээн тооцсон байна.
2012 онд нэр дэвшигч Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа “Шинэ Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд Хог хаягдлын менежмент, 135 айлын орон сууц, Гэрэлтэй Мөрөн, Замтай Мөрөн зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлсэн нь удахгүй хотын статустай болох Мөрөн хотод өнгө үзэмж нэмжээ.
Мөрөн хотын иргэд өөрсдийн нөөц боломжоо ашиглан ахмадуудынхаа байгуулж өгсөн эмх цэгцтэй гудамж талбайдаа Мөрөндөө сайхан амьдрах орчин үеийн жишиг хот байгуулахаар хамтдаа хичээж ажилласаар байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
