Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцов.
Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр буюу жил гаруйн өмнө энэ талбай дээр Хотын Захирагч С.Амарсайхан биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.
Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдэж, өнөөдөр ийнхүү хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх боломжтой газар нэгээр нэмэгдлээ.
Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын хөгжил хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Бид хүн төвтэй бодлогын хүрээнд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглалгүй олон жил болж, орчноо бохирдуулсан, хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах аюул эрсдэл бүхий газруудын эрхийг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, дугуйн зам байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энэ 1.8 га талбайг олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай болгон тохижуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авч байна. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Одоо Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүрэг гэх мэт газруудад ногоон байгууламж, өвлийн спортын ордон баригдаж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулахаар төлөвлөж байна. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ удахгүй нээх гэж байгааг та бүхэнд дуулгах байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот шийдвэр гарган буцаан авч тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож” хэмээв.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн зүгээс хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажилд талархалтай байгаагаа Хотын Захирагч болон бусад холбогдох албаны хүмүүст илэрхийлж, цаашид ийм газруудыг олноор байгуулж өгөөрэй гэж хүссэн юм.
Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдэж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Иргэдийн гаргасан саналын дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч эхэлсэн байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн...
А.Ганхуяг нарын давж заалдах шатны хурал болж байна
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
