Орхон аймгаас дайчин бүсгүйчүүдийн араг ясыг илрүүлжээ

АНУ-ын археологичид Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших Айрагийн Гозгор хэмээх газрын бүлэг булшинд малтлага хийх үеэр эртний дайчин бүсгүйчүүдийнх байж болзошгүй хоёр араг ясыг илрүүлжээ.

Тэдний яс, булчингийн бүтцийг шинжилж нум сум харвах, морь унах эрдэмд мэргэшсэн хүмүүс байсныг нь тогтоосон байна. Тэд нийтийн тооллын 147-552 онуудад өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Сяньби улсын үед амьдарч байжээ.

Эмэгтэй дайчдын нэг нь 50 орчим настай, нөгөө нь 20 орчим настай хүмүүс байсныг тогтоосон байна. Араг яснуудаас дайны байлдаанаас олсон бэртэл гэмтэл, шархны шинж тэмдэг илрээгүй нь тэдгээр эмэгтэйчүүдийг язгуур угсаатай хүмүүс байсныг харуулж буйг судлаачид хэлсэн байна.

+ There are no comments

Add yours