ЗХЖШ-ын даргын тушаалаар Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоор ахлуулсан тус ангийн 26 хүний бүрэлдэхүүнтэй Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажиллаад ирлээ. Төв аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн мэдээллийн дагуу анх дөрөвдүгээр дүгээр сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот бүлэг, тавдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн томилгоот бүлэг ажилласан юм. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-ын даргын тушаалаар хоёр удаагийн томилгоот бүлэг тус сум оронд ээлжлэн ажиллаж, нийтдээ 300 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болголоо.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
