Орон сууцны дээр онгоц унаж, нэг хүн нас баржээ

Нисэх хүчний бэлтгэл сургуулилалтын үеэр нэг онгоц эвдэрч орон сууцны хороололд унасан харамсалтай хэрэг Канад улсад гарчээ. Энэ хэргээс болж нэг хүний амь нас үрэгдэж, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Хэрэг ням гарагийн өглөө Бритиш Колумб мужийн Камлупс хотод гарчээ.

Унасан онгоц нь Канадын нисэх хүчний харъяа “CF Snowbirds” хэмээх нисэх онгоцны багт харъяалагддаг байсан аж. Энэхүү баг нь агаарын уран жолоодлого шоу бэлтгэн олон нийтэд үзүүлдэг байсан юм . Онгоц өндрөө алдаж эхлэхэд нэг нисгэгч нь шидэх төхөөрөмжөө ажиллуулж амжсан байна. Харин хамтрагч болох ахмад цолтой МакДугалл гэгч бүсгүй гэмтжээ.

+ There are no comments

Add yours