Нийслэлийн иргэдээс тээврийн хэрэгслийн судалгааг авахад 49 хувь нь хувийн автомашин, 39 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэл, 6,5 хувь нь явган, 1.2 хувь нь унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцдог гэжээ.
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд энэ жил Улаанбаатарт 52 км урттай дугуйн замыг дараах чиглэлд барихаар төлөвлөж байгаа юм.
Таван шарын автобусны буудлаас 10-р хорооллын уулзвар хүртэл 4,2 км

Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 5,1 км


МУБИС-ийн уулзавраас Зүүн 4 зам хүртэл 1,5 км
Зүүн 4 зам – Офицерийн аюулгүйн тойрог хүртэл
Гэсэр сүмийн уулзвараас Анкара гудамж хүртэл
Яармагийн гүүр – Зайсангийн гүүр – Маршалын гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайх хүртэл 16,1 км
Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл 2,4 км
Гачууртын уулзавараас Налайх хүртэл
Автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд мөн иргэдийн зүгээс ирсэн хүсэлтүүдийг харгалзан дугуйн замыг шинээр барьж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн.
ХАМГИЙН ЭХНИЙ ЗАМ ИРЭХ САРЫН 10-НД АШИГЛАЛТАД ОРНО
Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Өмнө нь тэмдэг тэмдэглэгээгээр хийх үед будаг нь ховхрох, гандаж харагдахгүй болох зэрэг сөрөг талууд байсан бол энэ удаад дугуйн хатуу хучилттай зам тавьснаар дээрх дутагдал гарахгүй юм.
Мөн Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн зам барина. Ингэснээр мэргэжлийн дугуйчид бэлтгэлээ хийх болон иргэд дугуйгаар зорчих, Налайхаас заавал нийтийн тээвэр, өөрийн автомашинаар зорчих шаардлагагүй болно гэлээ.
Шинээр барьж байгаа дугуйн замууд нь төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан аж. Төслийн эхний ээлж болох Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болно.
Нийслэлд одоогоор 84,7 км дугуйн зам байдаг бөгөөд 2030 оны Нийслэлийн авто замын сүлжээг дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөнд хэтдээ 809,9 км болгох зорилтыг тусгажээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...













