Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр, ажиллагсдынхаа орон байрны асуудлыг бодитой шийдэх зорилгоор “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” нэртэй 1300 айлын орон сууцны хотхон ойрын үед бүтээн байгуулна. Баян-Өндөр уулын энгэрт байрлах уг хотхоны эхний ээлжийн “Уурхайчин-1” орон сууцны хорооллын шавыг өнгөрсөн 5 сард тавьж байсан бол өнөөдөр барилгын ажлын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, эхний дөрвөн блокны таван давхар хүртэл өрөгджээ. Гүйцэтгэгчээр “Неман констракшн”, “Хемон констракшн” компанийн 200 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж, бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилгын ажлын явц, байдалд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж буйг тус хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ.
“Уурхайчин-1” хороолол нь зургаан блок бүхий 7-10 давхар 300 айлын орон сууцнаас бүрдэнэ. Орон сууцны дотоод бүтцийг орчин үеийн дэвшилтэд загвар, шийдлээр оршин суугчдын бүхий л хэрэгцээнд тулгуурлан барихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, байрны орц, давхрын ашигтай талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэг давхарт нь хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний төв болон гаднын хүн хүлээн авах уулзалтын өрөө зэрэг оршин суугчдын тав тух, хүсэлт хэрэгцээг бүрэн хангасан зохион байгуулалттай байх аж. “Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
