ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко “Комсомолын үнэн” радиостанцид өнгөрсөн Ням гарагт ярилцлага өгөхдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна.
Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай хамтран коронавирусийн халдварын тархалтын нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад мөрдөх зааварчилгааг боловсруулсан байна. Зааварчилгааны дагуу шалгалтын байранд нэмэлт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шалгуулагчдын биеийн халууныг шалгалтын байрын үүдэнд хянах болон шалгуулагчдын суудлыг хол зайтай байрлуулна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко элсэлтийн ерөнхий шалгалтыг 8, 9 дүгээр саруудад зохион байгуулах нь илүү аюулгүй гэж өмнө мэдэгдэж байсан бол Оросын Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт, шалгалтын алба уг шалгалтын товыг 8 дугаар сард шилжүүлэх нь байж болох бас нэгэн хувилбар гэж харж байгаа талаар ТАСС-т мэдэгджээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
