Сүүлийн нэг сарын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдсон 43 этгээдийг Экологийн цагдаагийн албатай хамтран шуурхай эрэн сурвалжилж, баривчлан, хэрэг үйлдэхдээ ашигласан 19 тээврийн хэрэгслийг түр саатуулан, багаж хэрэгслийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаа, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын Засаг даргын тамгын газрын алба хаагчид хамтран тухайн газарт байнгын пост гаргаж, хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна.
Эрүүгийн хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан бол 1-5 жил хорих, энэхүү үйлдлийг хийхдээ төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм.
Иймд иргэд Та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
