Коронавирусын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүд банк дахь өр, зээлийн буцаан төлөлтийн асуудал хүндэрчээ. Үүнтэй холбоотойгоор хойшлуулсан зээлийн хэмжээ 76 орчим тэрбумд хүрсэн байна. Одоогийн байдлаар зээлээ хойшлуулсан иргэдийн тоо 6596 байна. Зээлдэгч иргэн ойролцоогоор 6.2 сар зээлээ хойшлуулжээ.
Ипотекийн зээл олголтыг өсгөж төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр “Буянт-Ухаа” хорооллын орон сууцнаас олгохоор болжээ. Ингэснээр төрийн алба хаагчид байраа түрээслээд өмчлөх санал дээр Нийслэлийн орон сууцны корпораци,Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд энэ оныг дуустал сар бүр 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгож байгаа аж.
Өнгөрсөн гуравдугаар сарын статистикаар Ипотекийн зээлийн дундаж хүү 11.5 хувь болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар буурсан дүн үзүүлэлттэй гарсан байна. Зээлийн нийт үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 4.6 их наяд төгрөгтэй тэнцсэн байна. Цаашид уг зээлийг хойшлуулах ажил үргэлжлэх учраас иргэд хүсэлтээ цахимаар арилжааны банкуудад өгөх боломжтой.
Монгол Улсын нийт гадаад өр 30.4 тэрбум ам.доллартай тэнцүү байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Өр нэмэгдэхэд гадаадын хөрөнгө оруулалттай зээл 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад зээл буюу хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 622 сая ам.доллараар нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн байна.
Энэ онд нийт 4.1 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр эргэн төлөгдөх хуваарьтайгаас зарим зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгагдах аж. Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан 1.8 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар хэлэлцээ хийж байгаа юм байна.
эх сурвалж: Монгол банк
More Stories
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...