Увсад МАН-аас Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Цэрэнбат. АН-аас Цогтгэрэл, \давхар Сонгинохайрханд яваа өөрөөр хэлбэл хос морьтой гэсэн үг\,Алтанхуяг\АН яаж ч солиорсон Алтангадасын тэргүүнийг бие даалгахгүй,тиймээс бие даагчаар бүртгүүлсэн нь нэг төрлийн бойкот\ мөн бие даагч Батболд \МАН-ы гишүүн, аймгийн төлөөлөгч, засгийн орлогч хүртэл байсан ч намаа шүүмжилж, том толгой гаргаад нүд үзүүрлэгдсэн учир бие даагчаар бүртгүүлсэн\ … гэх мэт хүмүүсийн дунд тулаан болно, ирэх сард.
Мэдээж, МАН том байгаа, тиймээс хоёр мандат бат, харин Хүрэлбаатарын холын санаа нь Ерөнхий сайд учир явдлын дундаас аль нэг хүчтэй өрсөлдөгчтэй тохиролцож нэрээ татах магадлалтай.тиймээс АН болон бие даагч нөхөрт гэрэл харагдаж буй. Нөгөө талаараа энэ жилийн сонгууль нийт массын дунд шинэ хүн сонгоно гэдэг мэссэж их хаягдаж байгаа ч уламжлал ёсоор идэвх ихтэй ахмадууд дийлэнх болж санал өгвөл толгойд гардаг хоёр намд нэг их өөрчлөлт орох нь юу бол.

Ялангуяа, Увс аймаг шиг ах дүү, амраг садансаг аймагт илүү, дутуу салхи сэвэлзэх нь бүүр ч үгүй болов уу. Магадгүй, ийм ч учраас Увсын гурван нөхөр аль уже ялалтын улаан тугаа МАН-ны цагаан байшинд мандуулчихсан маадгар алхаад ч байгаа юм шиг… Аан, тийн бас нэг зүйлийг мартаж. Ямар ч нөхцөлд Мангас толгой олийж л байдаг гэдэг шиг, өөрийгөө ясны хуульч хэмээн ихэд тоодог Нямдорж мэдээж аймгаас анхаарч байгаа гэх. Өөрийгөө улсын хөгжлийн тэргүүн эгнээнд үргэлж харж чаддаг энэ эрхэмийн нууцхан хүсэл нь хүү Анхбаярыгаа улс төрийн зөөлөн суудалдаа уламжлуулан суулгах. Тийм ч учраас тэр бүрий ил гараад байдаггүй ч гэнэ гэнэ гарахаараа хэвлэлийнхэний хилэнг багагүй хөдөлгөчихдөг хүүгээ үүлний сүүдэрт дайралчих вий, өндөгний хальс шиг цоорчих вий гэж хамгаалах нь их. Энэ утгаараа өнөө жилийн их улс төрийн магнайд өөрийн хүүгээ цойлуулчих муу санаатай, намын байр, нутгийн уулсаа үе үехэн эргэж яваа гэдэг… харж л байя дээ, увсын цэнхэр хязгаарт ямар салхи сэвэлзэхийг…
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
