ОХУ компаниудад алт экспортлох зөвшөөрөл өгнө

Сүүлийн хоёр сард дэлхийн зах зээл дээр алтны эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлт бууран цаашид үнэ хэт хөөрөгдөх магадлал үүсээд байгаа. Тэгвэл энэ байдлыг ОХУ зөөлрүүлэх бололтой. Тус улс энэ онд алтны экспортоо нэмэгдүүлнэ гэж Алт, монетны ордны дарга Алексей Вязовский РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Энэ ажлын хүрээнд алт олборлогч компаниудад экспортын зөвшөөрөл олгох юм байна. Ийм зөвшөөрөл олгосноор ААН-үүд Төв банкны оролцоогүйгээр шууд экспорт хийх боломжтой болох ажээ.

“Энэ онд алтны олборлолт 370 тонн болж нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ алт дэлхийн алтны зах зээлийг аврах шидэт дохиур болж, үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх боломжтой” гэж А.Вязовсзкий онцолжээ.

 

+ There are no comments

Add yours