Баярын өдрүүдэд цасан шуурга шуурч хүйтрэнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудыг нутаг, төвийн аймгийн баруун хэсгүүдээр,30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, 31-нд баруун аймгуудын нутгаар нэгдүгээр сарын 1, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулга гаргажээ.

Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгож амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Үргэлжилсэн амралтын өдрүүдээр иргэд хөдөө орон нутагт зорчих нь ихэсдэг учраас замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулав.

Д.Думаа

+ There are no comments

Add yours