Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох 23, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 156, нийт 177 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар 53 ААН-д 37.8 сая төгрөг торгууль ногдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 53 зөрчлийн үр дагавар арилгах даалгавар, 147 зөвлөмж мэдэгдэл, 58 заалт бүхий 8 албан шаардлага, 2 ААН-ийн зөрчлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
НЗД-ын 2017 оны А/609, 2019 оны А/540 дугаар захирамжаар 96 тусгай зөвшөөрөл, А/539 дугаар захирамжаар хайгуулын 1 тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. НЗД-ын захирамжаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас:
Шүүхийн шүүгчийн захирамжаар Местранспортейшн, Ди Эйч Пи Эн, Морин даваа дайрга компаниудын 3 тусгай зөвшөөрлийг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар /А/1010, А/415, А/255, А/613, А/236/ 20 тусгай зөвшөөрлийг тус тус сэргээсэн байна. Монголжодоо, Марикоманхан, Баттөр гэрэл, Зорь итгэ бүтээ гэсэн 4 аж ахуйн нэгжийн 5 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хэвээр үлдээж, Шилмэл хаус ХХК-ийн 1 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцаллаа.
Тусгай зөвшөөрөл цуцлагдсан 96 аж ахуйн нэгжүүдээс 68 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжлэл шүүх шатны байгууллагад хянагдаж байна. Мөн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс нүүрс олборлох 12 тусгай зөвшөөрлийг цуцлуулж, 9 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг гаргаж НЗД-т хүргүүлж, Нийслэлийн Засаг дарга Байгаль орчны яаманд хүргүүлээд байна. Шалгалтаар 39 ам цооног гарган хууль бусаар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Эх сурвалж: npost.mn
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...