М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр 15:00 цагт болж, шүүх хуралдааны товыг тогтох аж.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж буй юм.

+ There are no comments

Add yours