Баянхошууны замд дахин долоон машин мөргөлджээ

Баянхошууны замд өчигдөр орой дахин ноцтой зам тээврийн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Уг хэргийг шалгаж эхэлжээ.

+ There are no comments

Add yours