Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг “Бид туслая” ТББ, нохой устгалын “Базаалт”, “Их булаг Атук”, “Өлтэй” ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна.
Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд 2020 оны 4 дүгээр сарын 8, 9, 10-ны ажлын өдрүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, нийт 153 зэрлэгшсэн нохойг устгалаа. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, зэрлэг амьтдын тоо толгой хомстохоос сэргийлэх ач холбогдолтой юм.
Зэрлэгшсэн нохдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан нь зуслан, хашаагаа мануулахаар идэш тэжээлгүй олон хоногоор орхих, барилгын ажил дуусмагц төөрүүлж хаях, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг иргэддээ уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
