Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр МХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од ачаа тээврийн хяналтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Алтанбулаг боомтоор ирж буй бараа бүтээгдэхүүнд УОК, МХЕГ-аас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 19-нөөс эхлэн улсын байцаагч нар 24 цагийн горимд шилжин ачаа бараанд хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтын хугацаанд импортоор ирсэн бараа бүтээгдэхүүний тухайд,
- 9 сая 629 ширхэг бараа бүтээгдэхүүн
- 4,206 тонн хүнсний түүхий бүтээгдэхүүн
- 131.1 тонн эм эмнэлгийн хэрэгсэл
- 117 тонн химийн бодисонд хяналт шалгалт хийж, хилээс чөлөөлсөн. Алтанбулаг боомтоос 103 монгол жолооч ирсэн
Мөн Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцэгний булцуунаас дотоодын хорио цээртэй номын бөөс илэрснийг ариутгаж, халдваргүйтгэл хийсэн бөгөөд давтан шинжилгээ авах хугацаа болоогүй.
Замын-Үүд боомтоос импортлогдон ирсэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй БНХАУ-аас 3.5 тонн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй савтай усалгааны цэцэг импортолсон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, найман цэцгийг шинжилгээнд хамруулахад зургаад нь дотоодын хорио цээртэй шүлхий хачиг илэрсэн тул ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллаж байна.
Халдваргүйтгэлийн ажлын дараа 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд 9 сая 453,400 төгрөгийн үнэ бүхий 212,445 ширхэг цэцгийг албадан устгуулахаар шилжүүлсэн” гэв.
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
