ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-COVID-19 халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй иргэд өөрсдөө эмчилгээний зардлаа гаргаж буй улс орон байгаа юу?
Д.Нарангэрэл: Гадаадын улс орнуудад халдвар авсан иргэд өөрөө эмчилгээний зардлаа гаргаж байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.
-БНСУ-д манай улсын нэг иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ мэдээлэл ирсэн үү?
Д.Нарангэрэл: Бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан. ГХЯ-аар дамжиж ирсэн мэдээлэлд БНСУ-д хоёр иргэн өвдсөн гэдэг мэдээлэл байгаа.
-Халдварын 16 дахь тохиолдлын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан уу?
А.Амбасэлмаа: – 16 дахь тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна.
-Тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээ огт өгөөгүй нэг иргэн байгаа гэх мэдээлэл тараад байна. Тусгаарлалтад байгаа бүх хүнээс шинжилгээ авч байгаа юу?
А.Амбасэлмаа: Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан.
Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна.
One thought on “А.Амбасэлмаа: Нэгдүгээр хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна”
Leave a Reply Cancel reply
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...

бүтэн амьдралын нөгөө 2 Францын нэгдүгээр хавьтагч шүү. кинон дээрээ цаад ширээнд нь сууж байгаа юм