- Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг зам, тээврийн осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Урин дулаан цаг ирж, Улаанбаатар хотод барилгын ажлууд эхэлсэн. Тиймээс том оврын, зуурмагийн автомашин зам тээврийн осол гаргах тохиолдол ихсэх боллоо.
Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөж ноцтой зам тээврийн осол гаргасан.
Уг осолд өртсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3-80 насны 11 хүн гэмтсэн бөгөөд ослын улмаас бэртсэн нэг хүн нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг боллоо.
Тиймээс барилгын ажил эрхэлж буй болон том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарах шаардлагатай байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 600 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд өдөр тутамд 400 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй.
Том оврын ачааны машин өөрөө масс ихтэй учир ямар нэг байдлаар зам тээврийн осол, хэрэг гаргасан тохиолдолд маш их хэмжээний хор хохирол үүсгэх аюултай” хэмээн хэллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
