Музейн тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн төслийг санаачлагчид дэлхий нийтийн музейн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан эрхзүйн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан аж. Түүнчлэн хууль батлагдсанаар музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдэх юм.

+ There are no comments

Add yours