Цаг хэтрүүлэн ажилласан баар, ресторануудыг торгожээ

НЗД-ийн захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.

Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн  “Амуу” кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Баянгол дүүргийн Кайнд трейдинг ХХК-ийн Стрийт 88 ресторануудад холбогдох хуулийн дагуу 3650.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” кафенуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

+ There are no comments

Add yours