Өндрөөс үсэрч амиа хорлохыг завджээ

“Барилгын дээрээс хүн үсрэх гэж байна” гэх дуудлага Онцгой байдлын газрын тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангид иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхныг очиход тус байрны оршин суугч 24 настай иргэн М үсрэх гэж байжээ.

Тэрбээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээвэр дээр гарч үсрэх гэж оролдсон байна.

Аврах ангийн 8 албан хаагч шуурхай ажиллаж иргэнийг буулган авч Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

+ There are no comments

Add yours