Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ.
Зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, үүнээс гурав нь хүүхэд байсан бөгөөд ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Зам тээврийн ослоос дурдвал:
2020.04.04-ны өдрийн 11 цаг 10 минутын орчим СХД-ийн 9-р хороо Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Д жолоочтой Isuzu Cxz-81 Миксер нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiida маркийн автомашинуудыг мөргөж, жолооч 26 настай. эрэгтэй А, 67 настай. эрэгтэй Н, 19 настай. эрэгтэй Ш, зорчигч 24 настай. эрэгтэй Б, 38 настай. эмэгтэй О, 20 настай. Эрэгтэй Б, 20 настай. Эрэгтэй С, 3 настай.эрэгтэй Г, 54 настай. Эмэгтэй Н, 80 настай. Эмэгтэй Д, 15 настай. Эмэгтэй Б нарын 11 хүн гэмтсэн байна.
2020.04.04-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Энгэрийн даравгай” гэх газар шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
2020.04.05-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Заг сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Урд хавчиг” гэх газар шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй М жолоочтой мотоцикл онхолдож, зорчигч 60 настай. эмэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.
эх сурвалж: ТЦА
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
