Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр /2020.04.01/ ард иргэддээ хандан мэдэгдэл хийх үеэрээ хөл хорио зөрчиж, байдлыг хүндрүүлж буй хүмүүсийг буудахыг хууль, хүчний байгууллагуудад зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр хорио цээрийн дэглэмийг хүн бүр чандлан сахих ёстойг анхааруулаад дэглэм сахиулахад саад болсон, эсэргүүцэл үзүүлсэн хэнийг ч болов шууд бууд хэмээн хэлсэн байна.
Хүчирхийллийг ил тод сурталчилдаг хэмээн хүний эрхийн байгууллагуудад байнга шүүмжлүүлдэг Дутерте “Асуудлыг хүндрүүлэхийн оронд тэднийг оршуулсан нь илүү амар гэж би бодож байна” гэж хэлжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 2,311 хүн халдвар авч, 96 хүн нас бараад байгаа ба сүүлийн өдрүүдэд нийслэл Манила хотын захын дүүргүүдэд оршин суугчид хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.
Филиппиний Ерөнхийлөгчийн хар тамхины эсрэг дайн зарласан мэдэгдлээс хойш тус улсад ард иргэдийн эсрэг хүчирхийлэл гаарч, хууль хүчнийхний гарт олон мянган иргэн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг. Родриго Дутерте 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль бус хар тамхины наймаатай тэмцэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны мэдээгээр хар тамхитай холбоотой хэргээр 5,000 орчим хүн цаазаар авхуулсан байна.
Эх сурвалж: AL JAZEERA, REUTERS
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...