Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үдээс хойш буюу 14 цагт эхэлсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр дахин хойшиллоо. Тухайлбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нар шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан учраас тэд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан гэдэг шалтгаанаар олны анхаарлыг татсан эл шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болохоор боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан иргэдийг илрүүлжээ
Next post БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө