Үүнээс үүдэн Facebook, Netflix, Apple, YouTube компаниуд видео дүрснийхээ чанарыг бууруулсан тухайгаа мэдээлж байсан билээ. Энэхүү шийдвэр нь хэрэглэгчдийнхээ интернэтийн хэрэглээг гацаахгүй байх ач холбогдолтой бөгөөд хөл хорионы хугацаанд л үргэлжлэх юм.
Монгол Улсын хувьд өрхийн интернэтийн хэрэглээ нь хөл хорио тогтоогоогүй ердийн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь гэрээсээ ажиллаж, теле-хичээл үзэж, оюутнууд онлайн хичээлд хамрагдаж байгаа зэргээс шалтгаалан өрхийн гишүүд бүгд интернэт ашиглаж буйтай холбоотой.
Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээсээ ажиллаж, хичээллэж байгаа хэрэглэгчдийнхээ Мобинет өрхийн интернэт болон Манай интернэтийн үйлчилгээний 3-р сарын суурь хураамжийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж байсан. Тэгвэл хөл хорионы хугацаа сунгагдсантай холбогдуулан дээрх үйлчилгээнүүдийн 4-р сарын суурь хураамжийн төлбөрийг дахин 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн одоогийн хэрэглэгчдэдээ төдийгүй 2020 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 30-ны дотор шинээр хэрэглэгч болсон тохиолдолд мөн адил төлбөрийн суурь хураамжийг 50 хувь хөнгөлж байгаа аж.
Эрхэм та хамгийн өндөр хурдны Мобинет өрхийн интернэт болон Монгол орны хаана ч ашиглах боломжтой Манай интернэт үйлчилгээг ашиглан хөл хориотой үед ажил хэрэг, хичээл сургалтаа таслалдуулалгүй байж, үнэ цэнтэй цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй!
Хэрэв та дээрх үйлчилгээнүүдийн хэрэглэгч болохыг хүсвэл Мобикомын Хэрэглэгчийн Мэдээлэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222 руу хандаарай.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...