Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдвар аван эмчлүүлж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүн эмнэлгээс гарч байгаа гэж мэдээлсэн тул “франц иргэн эмнэлгээс гарч байгаа бололтой” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Эмнэлгээс гарч байгаа хоёр иргэн хоёулаа Монгол Улсын иргэн. Аль нислэгээр ирсэн болон хүйс, бусад мэдээлэл хувь хүний нууцад хамаарах учраас мэдээлэх боломжгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Фитнес төв, бассейн, саун гэх мэт газруудын ажиллагааг зогсоох шийдвэр сунгагдлаа
Next post COVID-19 халдвараас сэргийлэх хүрээнд 37.6 тэрбум төгрөг зарцуулжээ