Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар тус газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан бага насны хүүхэд болон гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлыг судалжээ.
Тус сумын хэмжээнд дээрх төрлийн гэмт хэрэг 2018 онд хоёр, 2019 онд нэг хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бол 2020 он гарсанаас хойш дараах гурван хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн 2019 оны аравдугаар сард 10 настай дагавар охиноо хүчиндсэн хэргийг тус сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
- Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт иргэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
- Иргэн 2018-2019 онд 15 настай дагавар охиноо 3 удаагийн үйлдлээр хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр болжээ.
Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судлахад,
- бага насны хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, анхаарал халамж сул, санаа тавин ярилцдаггүй,
- хүүхдийнхээ юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг мэддэггүй,
- гэр бүлийн хүрээнд архидан согтуурах байдал хавтгайрсан,
- гэрлэлт цуцлалтаас хүүхдээ асрамжилж байгаа эцэг, эх болон хойт эцэг, эхийн зүгээс хүүхдийг хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг байдал тогтоогдсон байна.
Иймд сум дундын прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Замын-Үүд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
