Шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотой улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг өчигдөр Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авчээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллажээ.

Энэхүү хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Г.Батбаатар: Ц.Цогзолмаатай гар бариулахын тулд надад 2.3 тэрбумын акт тогтоож, гүтгэсэн
Next post 1820 иргэн БНСУ-аас Монгол руу ирэх хүсэлт гаргажээ