Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.03.21-ний өдрийн 15 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Богд сумын 2-р баг /сумын төвд/ “Нарийн худаг” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40 настай.эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
- 2020.03.22-ны өдрийн 15 цаг 28 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр -1
- Үл хөдлөх зүйл мөргөх-1 тус тус хөдөлгөөнд оролцжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгджээ.
Эх сурвалж: ТЦА




