БНСУ-ын Ерөнхий сайд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын дарга Чөн Сэ Гюн 2020 оны 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаа Солонгосын хувьд коронавирусийн халдвартай тэмцэхэд чухал үе болохыг ард иргэддээ анхааруулж дараах арга хэмжээ авах тухай мэдэгдэв. Манай иргэд анхаарна уу.
- Хэсэг бүлгээрээ халдвар авах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, бар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд түр зогсоохыг онцгойлон зөвлөж байна. Зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох дүрэм, журмыг ёсчлон мөрдөх, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглоно. Хэрэв захиргааны арга хэмжээг биелүүлэхгүй бол тухайн обьект байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн бүх арга хэмжээг авна.
- Иргэд та бүхэн 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 5-ны хоорондох 15 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахаас татгалзахыг хүсье. Мөн өдөр тутмын зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, уулзалт, аяллыг хойшлуулах болон цуцлахыг хүсье.
- Халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл ажилдаа явахгүй гэрээсээ албан ажлаа хийх, зайлшгүй ажиллах шаардлага гарвал хүмүүстэй хувийн зай /2 метр/ барьж харилцах зэрэг хувийн ариун цэврийн шаардлагуудыг сахиж мөрдөх хэрэгтэй.
Эх сурвалж: Солонгосын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын төв
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...