
Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг “Бичура” компанийн захирал М.Болортуяа таньдаг байжээ. Тиймээс түүгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүссэн байна. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарчээ. Гэвч 2017.09.12-ны зээлийн хорооны хуралд Д.Цэндсүрэн оролцож, “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин дараа нь зээл гарангуут: “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 хувийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 хувийг өг” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.
Үүгээр зогсохгүй 2018 оны хоёрдугаар сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж, 22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-нд БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 3.6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлига буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжсэн гэсэн үг. Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авилгал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авилгын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 хувиар гэхээр… Цаана нь илрээгүй хичнээн авлига байгаа бол??
Эх сурвалж: Erennews.mn
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...