Албан хэрэгцээндээ LEХUS-570 автомашин хөлөглөдөг тансаг хүмүүс шүү бас. Ингээд ч зогсохгүй авдаг цалин, унадаг машинаасаа гадна Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ. Авлигын хэрэгт холбогдсон Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын зарим холбоосыг дурдвал:Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг “Бичура” компанийн захирал М.Болортуяа таньдаг байжээ. Тиймээс түүгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүссэн байна. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарчээ. Гэвч 2017.09.12-ны зээлийн хорооны хуралд Д.Цэндсүрэн оролцож, “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин дараа нь зээл гарангуут: “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 хувийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 хувийг өг” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.
Үүгээр зогсохгүй 2018 оны хоёрдугаар сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж, 22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-нд БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 3.6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлига буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжсэн гэсэн үг. Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авилгал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авилгын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 хувиар гэхээр… Цаана нь илрээгүй хичнээн авлига байгаа бол??
Эх сурвалж: Erennews.mn
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
