Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн төв болоод байгаа Европ тивийн гурван улс өчигдөр нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ алджээ.
Итали улсад нийт 368 өвчтөн Covid-19 халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 1,809 хүрсэн байна. Испани улсад 97 хүн нас барж, нийт 288 эндэгдэлтэй болсон бол Франц улсад 29 эндэгдэл нэмэгдэж, нийт 120 хүн коронавирусийн халдвараар амиа алджээ.
Дээрх гурван улс нэг өдрийн дотор хамгийн олон иргэнээ Covid-19 вирусийн өвчлөлөөр алдсан нь энэ юм.
Их Британи улсын хувьд өчигдөр мөн вирусийн дэгдэлт эхэлснээс хойш хамгийн муу өдөр болж, 14 өвчтөн нас барж, нийт эндэгдэл нь 36 хүрсэн байна.
Герман улс Даваа гарагийн өглөөнөөс эхлэн Франц, Швейцарь, Австри, Дани, Люксембург улсуудтай залгаа хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргасан юм.
Португаль улс мөн цорын ганц хөрш Испани улстай залгаа хилийн хяналтаа өндөржүүлэх арга хэмжээ авахаар болжээ.
Чех улс зөвхөн ажилдаа явах, хүнсний бараа цуглуулах, төрөл төрөгсдөдөө зочлох онцгой шаардлагатай тохиолдлоос бусад үед иргэдийнхээ хөдөлгөөнийг бүрэн хориглосон байна. Уг хориг Ням гарагийн шөнөөс эхлэн гуравдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх гэнэ.
Австри улсад өнөөдрөөс эхлэн таваас дээш тооны хүн нэг дор цугларахыг хоригложээ. Ирланд улс баар, уушийн газруудаа гуравдугаар сарын 29 хүртэл хаасан байна.
Европын олон орон Covid-19 дэгдэлтийг хязгаарлахын тулд сургуулиудаа түр хугацаагаар хаажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага саяхан Европ тивийг коронавирусийн дэгдэлтийн шинэ төв болсныг зарласан юм.
Эх сурвалж: BBC
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
