Испанийн Засгийн газар коронавирусын тархалт газар авч байгаагийн улмаас онцгой байдал зарласан тушаалыг баталсан байна. Энэ шийдвэрийн үр дагавар нь зайлшгүй чухал шаардлагатай тохиолдлоос бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Ерөнхийлөгч Педро Санчес “Онцгой байдал зарласан энэ нөхцөлд хүмүүс зөвхөн хоол хүнс, эм, нэн хэрэгцээтэй эд зүйл худалдаж авахын тулд нийтийн тээврээр зорчиж болно” гэж телевизээр мэдэгдсэн байна. Хэдийгээр цагийн хязгаартай тогтоосон ч иргэд ажил дээрээ очиж болно. Мөн түүний хэлснээр Засгийн газрын гаргасан шийдвэрээр хүнд хэрэгцээтэй анхан шатны үйлчилгээг үзүүлэхгүй бүх худалдааны төвийг хаах талаар анхаарч хариуцаж байгаа аж. Харин 15 хоног ноцтой байдал зарласан шийдвэрийн дараа хөл хориог Испанийн парламентын доод танхимын зөвшөөрлөөр сунгаж болох гэнэ. Хөл хорио тогтоосноос гадна Испанийн Засгийн газар гол хүнсний хангамжийг хамгаалах арга хэмжээ авсан байна. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд нэн түрүүнд шаардлагатай бүтээгдэхүүнийг тээвэрлэх эрүүл ахуйг хангасан хонгилыг бий болгох юм байна. Мөн компаниуд болон бусад үйлчилгээний салбарын тусламжийг авахаар шийдвэрлэжээ. Дээр дурдсан аргуудыг хэрэгжүүлж байгааг баталгаажуулахын тулд зэвсэгт хүчнийг дайчлах эрхтэй гэсэн байна.
Шийдвэрийн хүрээнд халдварт өвчнийг давж гарахын тулд хувийн болон улсын эрүүл мэндийн бүх байгууллага Испанийн Эрүүл мэндийн яаманд захирагдах ёстой гэв. Ерөнхийлөгч Педро Санчес энэ шийдвэрийг батлахаас өмнө хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл утга агуулгыг урьдчилан мэдээлсэн нь сөрөг нөхцөл байдлыг бүрдүүлэхэд хүргэсэн байна. Тодруулбал, Каталон мужийн ерөнхийлөгч Ким Торра, Баскийн өөртөө засах мужийн ерөнхийлөгч Иньиго Уркулью нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Ким Торра “Би ерөнхийлөгч Иньиго Уркульюд коронавирусын тархалт газар авч байгааг бодож үзэх, хариултыг нь өгөхийг уриалсан. Мөн Испанийн Засгийн газар манай эрүүл мэндийн байгууллага, аюулгүй байдал, тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг булаахыг зөвшөөрөхгүй байхаар тохиролцсон” гэж твиттертээ жиргэжээ.
Үүний хариуд ерөнхийлөгч Педро Санчес олон нийтэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр ерөнхийлөгч болгон өөр хоорондын ялгаагаа орхиж, Испанийн Засгийн газрын ард зогсох, халдварт өвчнийг ялахад нэгдэх нэг л үүрэгтэй. Ямар ч улс төрийн өнгө, үзэл санаа, газар нутаг байхгүй. Манай иргэд хамгийн чухал гэж мэдэгдсэн байна. Бид шилжилт хөдөлгөөнийг өөртөө засах нэг мужийн хөдөлгөөнийг хязгаарлах гэж байгаа юм биш. Зөвхөн халдварт өвчнийг тараагч иргэдийн хөдөлгөөнд хориг тавьснаар хязгаарлана. Газар нутаг дээр нь ажиллаагүй, иргэдэд арга хэмжээ авч ажиллаж байна. Тэд амьдардаг газар, муждаа хөл хорионд хамрагдах ёстой гэжээ.
Эх сурвалж: Polit.mn
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...