Ногоон эрчим хүчний инноваци, шинэ технологуудыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх чиглэлээр Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан эрдэмтдийн ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд “#Battery_storage” буюу эрчим хүчийг хадгалах цахилгаан станцын шийдлийг танилцууллаа.
Хүн төрөлхтөн өнөөдөр 10 мвт хүчин чадалтай Шумбагч усан онгоц үйлдвэрлэж, 3 мвт хүчин чадалтай 300000 км эргэлт хийж чадах Нисэх онгоц үйлдвэрлэж, хиймэл оюун ухаан, автомашин болон тээврийн хэрэгслүүдийн шийдэл цахилгаан эрчим хүчний хөгжил рүү чиглэж байна.
Эрчим хүч хадгалах энэхүү технологоор дэлхий дээр хэрэглэж байгаа батарейнаас 4-6 дахин илүү чадалтай Supercapacitor бүхий батарейны технологийг Монголын эрдэмтэн залуус бүтээж, дэлхийн оюуны өмчийн алтан медаль, Шилдэг зохион бүтээгч алтан медаль, 2018 онд дэлхийн цахилгаан машины олон улсын үзэсгэлэнгээс гранпри шагнал авч, Matsubushi Mazda, Panasonic-ийн Батарей үйлдвэрлэлийн компаний 25 хувийг эзэмшин ажиллаж байна.
Монгол улс өнөөдөр цахилгаан эрчим хүч хэрэглээнийхээ оргил цагуудад ОХУ, БНХАУ -аас эрчим хүч худалдан авч, шөнийн болон оргил бус цагууддаа 10 дахин хямд өртгөөр экспортлож байна.
Энэ талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Бид эрдэмтдийн багтай хамтран айл өрхийн эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нам даралтын зуухнуудын технологийн шинэчлэл, 30 МВТ-ын Цахилгаан эрчим хүч хадгалах станц барьж байгуулах шийдлүүдийг хотын даргад танилцуулж, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. Хэрвээ бид эрдэмтдийнхээ оюуны бүтээл Battery storage-ийг хөгжүүлээд явж чадвал 25ТВТ нөөцтэй монголын говиос ирээдүйд дэлхийн эрчим хүчний 7%-ийг хангаж, 450тэрбум $ зах зээлийг бий болгох боломжтой” гэдгийг онцолж байсан юм.

More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...