БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7134-д хүрч, халдварын улмаас 50 хүн нас барсан тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.

Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна. Халдварын улмаас нас барсан 6 тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Албан тушаалын сүлжээ, арван тэрбумын зээл бүгд Шатарбалын Раднаасэдийнх…
Next post “Салхитын мөнгөний орд”-ын хэргээр зургаан шүүгчийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно