Эрдэнэтийн 49 хувьд тогтоосон онц байдал 2 хоногийн дараа дуусна. Сангийн яам болон холбогдох байгууллагуудын шалгалт ороод дууссан. Энэ шалгалтуудаар Эрдэнэт дээр учир битүүлэг байдал олон гарсан. Тухайлбал, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Компаниудыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбэлдэг нь тус шалгалтын дүнгээр тогтоогдож байгаа юм. Түүгээрээ Монголын талд зардал өсгөөд оффшор компаниуддаа дамжуулж авсан. Зарим мөнгө нь Монголд орж ирээд үл хөдлөх болсон зүйлс урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эргэн тойрны найзууд нийлж, United friends буюу Нэгдмэл найзуудын холбоо гэх компани байгуулсан байна. Түүнд нь манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, найзууд нь, зарим нэг улстөрч холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасан үйлдэл нотлогдсон.
Одоо Ц.Элбэгдорж хүрч ирээд шалгуулах хэрэгтэй. Гадны 5 одтой зочид буудалд байрлаад амраад явж байна. Энэ ямар өндөр өртөгтэй вэ. Ер нь 6 сар хуралд явах уу. Эндээс АН-ынхан улстөржилтөөр маш олон асуудлын халхавч хийж байгааг харж болно.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц БЗД-т дэвшихээр 100 сая төгрөгөө АН-д өгсөн. Энэ их мөнгө. Ялангуяа нэр дэвших залуу улс төрчдийн хувьд. Энэ тэндээс авсан мөнгөнийхөө хариуд барьцаалагдсан улс төрчид улстөрд орж ирнэ” гэсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Эдийн засагтай холбоотой арга хэмжээнүүд зайлшгүй авах байдал үүсч байна. Гэхдээ хорио цээртэй холбоотой асуудлаар улсын төсөвт тодотгол хийхгүй. Ингэж эдийн засгаа агшааж болохгүй. Төлөвлөснөөрөө явна. Эдийн засагт хүндрэл гарсан ч бидэнд түүнийг даван туулах боломж бий гэж харж байгаа” гэв.
ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...