ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ямар чиглэлээр ажиллаж байгааг хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр ДЭМБ-ын албан мэдээг танилцуулсан юм. “Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.
БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.
ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна” гэв.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр Японд улсад шинээр 30 гаруй тохиолдлыг шинээр бүртгэсэн байна. Тус улс лабораторийн шинжилгээгээ түргэвчлэх, шинэ эм гаргаж авахад онцгой анхааран хүчин чармайлт гарган ажиллаж байна.
“Diamond Princess” хөлөг онгоцон дотор олон хүн халдвар авсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй төсөөтэйгээр АНУ-ын баруун эрэгт “Grand Princess” далайн аяллын хөлөг онгоцонд халдвар гарсан байж болзошгүй мэдээлэл гарсан байна. Уг хөлөг онгоцонд 2,500 зорчигч аялж байсан бөгөөд аяллын эцсийн хүрэх газар нь Мексик улс байсан. Халдварын сэжигтэй тохиолдол байгаа учраас аяллаа үргэлжлүүлэхгүйгээр Сан Франциско боомтод эргэж ирж байгаа.
Уг хөлөг онгоцны зарим ажилчин болон зорчигчдын дунд халдварын шинж тэмдэг илэрсэн учраас хөлөг онгоцыг боомтод ирэхээс нь өмнө АНУ-ын хяналт сэргийлэлтийн төвийнхөн очиж шинжилгээ хийж байгаа юм байна. Мөн Калифорни муж улсад онц байдал зарласан ба одоогийн байдлаар нэг нас баралт бүртгэгдсэн. АНУ-ын 14 мужид 158 тохиолдол бүртгэгдсэн.
Итали улсын хувьд халдварыг тогтоох зорилгоор бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Ойрх Дорнодод халдвар эрчимтэй тархаж байгаа. Иран улсын хувьд нийт 300 мянга гаруй эрүүл мэндийн ажилтныг халдварыг эсрэг дайчлан ажиллуулж байгаа ба ДЭМБ-ын тусламжийг авч ажиллаж буйгаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна” гэв.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...