Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссын тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
Мөн тэдгээрийг Монгол Улсад оруулж ирэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгаж шуурхай оруулж ирэх шийдвэр гаргасан.
Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.
Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.
Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын үүдэд 104, Жаргалантад 17, Асралт мед эмнэлэг дээр 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.
Өнөөдрийн хувьд ч Турк Бангкокоос нислэгүүд орж ирж байна байгаа бөгөөд бид энэ нислэгүүдээр голомтод нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан.
Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.
Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна.
Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас хэлж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын хаалгыг COVID-19 халдвар байнга тогшиж байгаа учраас иргэд үүргээ сайн биелүүлэх шаардлагатай. Төрийн байгууллагын ажилтныг хэл амаар доромжилбол холбогдох хуулийн дагуу тухайн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох болно. Эмчилгээний хувьд урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд эмнэл зүйн туршилтын ажлууд хийж байна” гэдгийг онцлов.
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
