Тэгвэл уг сүмийн мөргөлчдөөс халдвар авсан хүний тоо өнөөдөр 23 болж нэмэгджээ.
Өнөөдөр Өмнөд Солонгос даяар шинээр халдвар авсан хүний тоо 31-ээр нэмэгдэж, нийт 82 болсон байна.
Өчигдөр Дэгү хотын Есүсийн Шинчёнжи сүмийн захиргаа 10 гишүүн нь коронавирусийн халдвар авсныг баталсан юм.
Халдвар тараасан 61 настай эмэгтэй тус сүмийн дөрвөн удаагийн цуглаанд оролцсон болохыг бас мэдээлжээ.
Эрх баригчид тус сүмийн бусад гишүүдийн мөрөөр шалгах ажлыг явуулахаар Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км зайтай оршдог Дэгү хот руу тусгай баг илгээсэн байна.
Хамгийн сүүлд Ням гарагт болсон цуглаанд халдвар тараагч эмэгтэй оролцсон бөгөөд энэ үеэр 460 орчим хүн цугларсан гэнэ.
Түүнээс өмнөх гурван удаагийн цуглаанд хэдэн хүн оролцсон тухай мэдээлэл байхгүй байна.
Өмнөд Солонгост 14 сая загалмайн шашинтан байдаг гэсэн тоо бий. Тэдгээрийн 2 сая орчим нь энэ шашны уламжлалт бус урсгалын сүмүүдэд мөргөдөг байна.
Халдварын голомт болоод байгаа Есүсийн Шинчёнжи сүм нь Өмнөд Солонгос даяар 200,000 гаруй гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагч Ли Ман Хэ нь амьд бурханд өргөмжлөгддөг гэнэ. Тус сүм нь загалмайн шашны үндсэн урсгалын сүсэгтнүүдийг өөрийн урсгалд урвуулах ажлыг идэвхтэй явуулдаг тул Өмнөд Солонгосын бусад сүмүүд үүдэндээ Шинчёнжи сүмийн гишүүдийг нэвтрүүлэхийг хориглосон утгатай тэмдэглэгээ байрлуулсан байдаг ажээ.
Эх сурвалж: Reuters
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
