Шинэ төрлийн коронавирусын анхлан дэгдсэн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол иргэнийг энэ сарын 2-ны өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа. Цаашид ч БНХАУ-д байгаа иргэдээ авчрах арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Нэгдүгээр сарын 28-нд цагаан сарын дараа Хятадын хил нээгдсэн. Түүнээс хойш өнөөдөр өглөөний 08 цаг хүртэл Монголын 5200 иргэн Хятадтай хиллэдэг бүхий л боомтоор нэвтэрч орж ирээд байна. Яг одоо Хятадын Эрээн хотод манай улсын 150 иргэн Замын-Үүдийн боомтоор орж ирэх хүсэлтээ өгчихөөд байж байгаа. Эдгээр иргэдийг авчрах ажил ид явагдаж байна” гэсэн юм.Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. БНХАУ-ын Эрээн хотоос монгол иргэдээ эх орондоо авчрахаар өнөөдөр өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Улаанбаатарт хэдэн цагт ирэхийг нууцалж байгаа бөгөөд нийслэлд ирэнгүүт нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийх юм байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...