Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Хууль батлагдсанаар зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадуудын зээлээс зургаан саяыг хасахаар хуульчилж өгсөн. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн тэтгэврийн нэмэгдэл орж, мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байгаа.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлснээр Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 онд улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан.
Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт хүргэсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байгаа аж
. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90 хувь нь буюу 207 мянга нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй бол 10 саяас дээш зээлтэй 5000 орчим ахмад байна. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа гэдгийг хэлж байсан.
-Өнөөдрийн байдлаар 420 мянган иргэн тэтгэвэр авч байгаа аж. Засгийн газрын 2020 оны 14 тогтоолоор ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ тогтоол нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Тэтгэврийн доод хэмжээ буюу 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан иргэд 350 мянган төгрөгийн тэтгэвэр авах ажээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 270 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан иргэд 300 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа 420 мянган иргэн тэтгэврийн нэмэгдлээ авч байгаа гэнэ.
Ахмадуудын хувьд тэтгэврийн зээлийг тэглэсэн эсэхийг нь яаж мэдэх вэ?
-УИХ-аар 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль нэгдүгээр сарын 10-наас эхэлж мөрдөхөөр болсон. Хуулийг дагаж мөрдөхөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол банк болон тэтгэвэр тавьж байгаанайман банктай хамтарч ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тодорхой үр дүнд хүрчихсэн явж байна.
Хуулиар зургаан сая хүртэлх зээлтэй иргэдийн зээлийг бүрэн чөлөөлнө. Харин зургаан саяас дээш зээлтэй иргэдийн хувьд зургаан сая төгрөгийг нь чөлөөлөөд үлдсэн зээлийн мөнгийг тухайн тэтгэвэр авагч өөрөө төлөхөөр зохицуулалт хийгдсэн. Энэ хууль батлагдаж байх үед нэгдүгээр сарын тэтгэвэр олгогдсон байсан. Харин зээлтэй иргэдийн тэтгэвэр зээлэндээ суутгуулчихсан байсан. Нэгдүгээр сард суутгаж авсан үндсэн төлбөрийг банкнууд буцааж олгож байгаа гэнэ. Хоёрдугаар сарын тэтгэврийг өчигдрөөс олгож эхэлсэн. Энэ сарын тэтгэврээс ямар нэг суутгал авахгүй. Одоо нэмэгдэлтэй дүнгээр банкнууд тэтгэврийг олгож байгаа аж.
-Нийтдээ 420 мянган иргэнтэтгэвэр авч байгаа. Үүнээс 228.6 мянган иргэн зээлтэй байгаа бөгөөд 207.5 мянган иргэн зургаан саяас доош зээлтэй байгаа юм байна. Эдгээр иргэдийн тэтгэврийн зээлийг бүгдийг нь тэглэж байгаа юм байна. Харин зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй 21 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр 21 мянган иргэн тодорхой хэмжээний зээлийн үлдэгдэлтэй үлдэж байгаа гэсэн үг ажээ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...